2008-01-09
Хүлээж байна

Энэ шүлэг миний сүүлийн хэдэн жилийн сэтгэл зүйн төлвийг зарим талаар илэрхийлж чадах мэт, гэхдээ өөрөө үүнээс дутахгүйг бичсэн байгаа,  түүнийгээ харин эзэнд нь эхлээд уншуулна

Хүсэл минь зангираад булчин шиг чинэж

Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
      Уулга алдах учирлыг удаан
хүлээж байна

Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
      Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна

Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хатаж
Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагсарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
      Хайраар чинь цанган хүлээж байна

Бараа бараагаа харалцсандаа балмагдах
Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
     Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна

Болор цомын шагналт модернист яруу найрагч, бурханыг загнагч Б. Галсансүх

Өдрийн сонин 2007-11-06
 Б. Ганчимэг

Бичсэн: Amaraa | цаг: 10:24 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Xvv-d Galsansukh har ustei yum bilee magadgui budchihsn bhldaa hehehe
Tiimee, bi bas husliin jiguurtei, Donika-tai sanal neg baina, hair gedeg unendee bol neg hunii toloo buh nasaaraa amidarch chadna gesen ih itgel, ih hariutslaga gedgiig mohos humuun oilgoj uhaarch bgaa happy hairtai huniihee toloo oort baigaa hiigeed baij boloh buhgiig zoriulan hicheej amidrah bolno oo, magadgui ene blogooroo damjuulan erhem blogchidod sain saihny tuhai urgeljluulen huurneh zavshaan tohioh bizee big hug
Бичсэн: Amaraa цаг: 18:24, 2009-01-16 | Холбоос | |


goe shuleg bn. blushing
husliin jiguur фрефш sanal negdjiina.
Бичсэн: donika цаг: 17:39, 2009-01-16 | Холбоос | |


Аймар шүлэг байна... Энэ Галсансүх гэж үс нь цагаан нөхөр байдаг юм уу? tongue
Бичсэн: xvv цаг: 21:05, 2009-01-07 | Холбоос | |


уншсан чин шууд ая хиймээр бодогдлоо
Бичсэн: tungaamaa цаг: 19:49, 2008-01-09 | Холбоос | |


Хайрыг ч яахав хүлээж догдолж байгаад ирэхээр нь авчихдаг юм байж...
харин дараа нь яахав вэ?
"Ханийн ёсоор таалж чадахгүй бол
Хайрын галыг бүү ноцоо" гэж... Үнэн үг шүү
big grin big grin big hug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:07, 2008-01-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 669 удаа уншсан.
2009 © Amaraa



:-)
 
xaax