2009-01-07
Мөнгөн сарын дор чамайгаа хүлээж зогсоход Мөн ч их хань болсон шүлэг дээ

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм

Д.Баттогтох : Сарны охин

Энэ шүлэгтэй холбоотой бас нэг дурсамж гэвэл Завханд явж байгаад Явуухулангийн Мөнгөн хазаарын чимээ гэдэг цомогийн нээлтэн дээр таараад тайзан дээр гарч шүлэг унших хүн байна уу гэхээр нь чамайгаа санасан байсныг хэлэх үү, чанга дуугаар уншмаар санагдавч хүн амьтан солиотой гэж бодохвий гэж бас жаахан санаа зовоод яваад байсан болохоор далиманд нь нэг сайхан чанга дуугаар, чамайгаа бодон бодон уншиж авч билээ, хэхэ

Бичсэн: Amaraa | цаг: 18:46 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


sain baina uu? tanii Sarnii ohin shulgiin unshlaa. ikh saikhan shuleg baina. bi kino hiideg yumaa. tanii shulgiig kinon deeree oruulj boloh uu? geed zowshoorol avah gesen yum. ta nadad munkhjargal@mail.mn gesen hayagaar mail bicheech. hariu husiye. bayarlalaa.
Бичсэн: Munkhjargal (зочин) цаг: 20:57, 2012-08-28 | Холбоос | |


mmm..
Бичсэн: donika цаг: 17:41, 2009-01-16 | Холбоос | |


uneheer goyo shuleg happy
Бичсэн: Boloroo цаг: 11:05, 2009-01-08 | Холбоос | |


yamar saihan shuleg ve? nadad mash ih taalagdlaa. Sarnii ohin gedeg ner ch gesen gaihaltai happy
Бичсэн: arius (зочин) цаг: 19:41, 2009-01-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 789 удаа уншсан.
2009 © Amaraa



:-)
 
xaax